Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танилц: 2022 онд БОАЖЯ-ны хийх ажлын төлөвлөгөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

БОАЖЯ-ны харьяа байгууллагуудын удирдлагууд хуралдаж тус яамны харьяа байгууллагуудын 2022 онд хийх ажлын төлөвлөлт, салбарын цаашдын бодлого, баримтлах чиглэл, хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Тухайлбал,

- Давхцсан чиг үүргийг салгах, хүнд сурталгүй байх, бүхий л үйлчилгээг яаралтай цахимжуулах,

- Авлигатай Тэмцэх Газар -аас гаргадаг "Шударга байдлын үнэлгээ"-ээр сүүл мушгисан бол энэ жилээс эрс шинэчлэлийг хийж "Шударга, ард түмний итгэл даасан байгууллага" болох,

- Байгаль орчин, ой мод, ус, гол мөрөн, ан амьтанаа хамгаалах ёстой байгууллагууд тусгай зөвшөөрөл нэрээр өөрсдөө сүйтгэдэггүй байх, үндсэн чиг үүргийн эсрэг үйл ажиллагааг явуулахгүй байх,

- Хамгаалахаас гадна өсгөх үржүүлэх, тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч ажиллах,

- Байгаль хамгаалагчдын төлөө эрх зүйн орчныг сайжруулах, хангамж, цалинг нэмэгдүүлэх боломжийг судлах,

- Албан хаагчдын ур чадварыг сайжруулах сургалтыг идэвхжүүлэх,

- Хүн бүрийг байгаль орчноо хамгаалах, хууль бус зүйлийг мэдээлдэг, шүгэл үлээдэг системийг бүрдүүлж урамшууллын хэлбэрийг тодорхойлох, мэдээлэх цахим систем (апп) бий болгох,

- Иргэдэд мэдээлэл өгөх "Нэг цэгийн үйл ажиллагааг яаралтай сайжруулж тав тухтай үйлчилгээ авах нөхцөлөөр хангах,

- 3 дугаар сараас эхлэн хөдөө орон нутгаар баг гарган Монгол Улсыг тойрч чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах. Албан тушаалтнуудыг хөдөө орон нутагт явж бодит байдалтай танилцан байгаль хамгаалагч болон бусад албан хаагчдын ажил амьдралтай танилцах, байгалт орчны үнэлгээг газар дээр нь очиж харж, хянаж, төлөвлөж ажиллах.

Ачаа тээвэр өмнөх оноос 18.5 хувиар буурчээ
Ачаа тээвэр өмнөх оноос 18.5 хувиар буурчээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.