Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1297 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 687 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 610 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 2067 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1566
-Хүндэвтэр 3986
-Хүнд 599
-Нэн хүнд 68 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 22303 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6219 иргэн байна. Үүнээс 479 нь жирэмсэн, 1127 хүүхэд байна.