Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэцэрлэгийн бага бүлгийн бүртгэлийг энэ сарын 18-24-ний өдрүүдэд зохион байгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааu 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэхдээ дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдана. Хүүхдийн насыг хичээлийн жилээр тооцож бүлгийн зохион байгуулалт хийдэг бөгөөд бэлтгэл бүлэгт 2016 онд, ахлах бүлэгт 2017 онд, дунд бүлэгт 2018 онд төрсөн хүүхэд тус тус хамрагдах юм.

  • Цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлэгт хүүхэд шинээр бүртгэх үү

2021-2022 оны хичээлийн жилд цахим бүртгэлд бүртгүүлсэн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг үргэлжлүүлэн танхимын сургалтад хамруулна. Орон нутагт цэцэрлэгийн анги танхимын хүрэлцээ, багтаамжийг харгалзан зарим цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ. Улаанбаатарт шинээр ашиглалтад орсон 7 цэцэрлэгт нэмэлт бүртгэл, элсэлт хийнэ.

  • Цэцэрлэгийн бага бүлгийн хүүхдийг хэзээ бүртгэх вэ

2022 оны хоёрдугаар сарын 18-24-ний өдрүүдэд бага бүлгийн бүртгэлийг зохион байгуулна. Нийслэлд цэцэрлэгийн бага бүлгийн 2019 онд төрсөн хүүхдийн бүртгэл, элсэлтийг parent.edu.mn системээр зохион байгуулна. Орон нутгийн хувьд тухайн цэцэрлэг дээрээ зохион байгуулна.

  • Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд ямар шинжилгээ өгөх вэ

Танхимын сургалтад хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг цэцэрлэг дээрээ өгнө. Тухайн цэцэрлэгээс эцэг эх, асран хамгаалагчдад шинжилгээ өгөх хугацааны талаар мэдээлэл хүргэнэ.

  • Тухайн дүүргийн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг дараах утсаар лавлана уу.
  1. Нийслэлийн Боловсролын газар – 70113032
  2. Баянгол дүүрэг – 76119595
  3. Баянзүрх дүүрэг – 70104005
  4. Сүхбаатар дүүрэг – 70111606
  5. Чингэлтэй дүүрэг – 11-315442
  6. Хан-Уул дүүрэг – 11-342472
  7. Сонгинохайрхан дүүрэг – 88052594, 80006444
  8. Багануур дүүрэг – 70213815
  9. Багахангай дүүрэг – 99989669
  10. Налайх дүүрэг – 70233008
Нөөцийн мах бэлтгэл 90 гаруй хувьтай байна
Нөөцийн мах бэлтгэл 90 гаруй хувьтай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.