Нийслэлийн хүн амын энэ хаврын хэрэгцээнд зориулан 13 мянган тонн махны нөөц бүрдүүлнэ.
Одоогоор мах бэлтгэхэд 23 аж ахуйн нэгж 12 мянган тонн мах нөөцлөөд байгааг ХХААХҮЯ мэдээллээ. Нөөцийн махны худалдааг ирэх 3 дугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна.
Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотой махны чанар, өнгө үзэмж сайн байна. Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байгаа аж.