Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суурьшлын бүсэд тархац нутаггүй болсон 52 тарвагыг нүүлгэн шилжүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

May be an image of outdoorsСуурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор тарваганы тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайн хот руу орж ирэх тохиолдлууд гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газраас БОАЖЯ-аас тархац нутаггүй болсон Монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулах зөвшөөрлийг авч Улаанбаатар хотын суурьшлын бүсэд тархац нутаггүй болсон Монгол тарвагыг нүүлгэн шилжүүлэв.

Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 52 бодгаль Монгол тарвагыг барьж Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлж, нутагшилтын байдалд хяналт мониторинг хийсэн. Мониторинг судалгаа хийхэд тухайн нүүлгэн шилжүүлсэн бодгаль тарвагуудын тоо толгой өсч үржсэн үр дүн гарсан талаар нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Цанын ОУХМ Б.Ачбадрах спринт зайд хурд сорьж, 77-р байрт бичигдлээ
Цанын ОУХМ Б.Ачбадрах спринт зайд хурд сорьж, 77-р байрт бичигдлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд