Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цанын ОУХМ Б.Ачбадрах спринт зайд хурд сорьж, 77-р байрт бичигдлээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 51 секунд

May be an image of 2 people and people skiing"Бээжин 2022" өвлийн олимп үргэлжилж байна. Өнөөдөр цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Түүний хувьд хоёр дахь олимпдоо оролцож буй. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв.

Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км, 11-нд Б.Ачбадрах эрчүүдийн 15 км-т хурд сорих болно.

Гэрэл зургийг С.Энхжаргал, Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

May be an image of 2 people and people skiing

May be an image of 3 people and people skiing

May be an image of 5 people and people skiing

Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа
Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа
 
Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана
Боловсрол, Хүүхэд гэр бүлийн салбар нягт уялдаатай ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.