Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээс өмнө ГХЯ-наас захидал авсан байх шаардлагатай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз мэдүүлэхээр төлөвлөж байгаа Монгол Улсын иргэд виз мэдүүлэхээс өмнө Гадаад харилцааны яамнаас захидал авсан байх шаардлагатай талаар тус яамнаас анхаарууллаа. Гадаад харилцааны яамнаас олгох захидлыг авахын тулд дараах материалын бүрдлийг хангаж, [email protected] цахим шуудангийн хаяг руу, зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээх шаардлагатай аж. Зохих хариуг ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор тухайн иргэний бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ.

Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:
- Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт зэргийг бүрдүүлнэ.

Гадаад харилцааны яамнаас олгох захидал нь Австрали Улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/getting-a-visa/visa-listing/work-holiday-462/first-work-holiday-462 холбоосоор орж авах боломжтой.

Жэжүд сураггүй болсон иргэдийн нэг нь Мугпу руу дамжих гэж байгаад баригджээ
Жэжүд сураггүй болсон иргэдийн нэг нь Мугпу руу дамжих гэж байгаад баригджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.