Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөл зуны хоёр олимпыг найруулсан цор ганц найруулагч Жан Имоугийн фото түүх

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд Social pop Фото сурвалжилга
Огноо
Унших
6 минут 59 секунд

БНХАУ-ын нийслэл Бээжин хот өвөл, зуны олимп зохион байгуулсан анхны хот боллоо. Олимпын наадмыг Хятадын алдарт найруулагч Жан Имоу найруулсан бөгөөд мөн л хоёр олимпыг найруулсан цорын ганц хүн болов. Жан Хятадын кино урлагийг дэлхийд гаргаж, өөрийн өвийг бий болгосон. Тэрбээр Оскарын шагналаас бусад бүх нэр хүндтэй шагналыг хүртээд байгаа хамгийн алдартай ази найруулагч билээ. Ингээд нэрт найруулагч Жан Имоугийн фото түүхээр аялцгаая.

Зургийн голд бяцхан Жан Имоу

Гоминданы үлдэгдэл: Жан Имоу Шанси мужийн Шиан хотноо 1951 онд төржээ. Жаны эцэг гоминданы армийн офицер байсан. Иргэний дайнд ялагдсаны дараа түүний аав, авга ах, том ах нар нь Тайвань руу дүрвэсэн түүхтэй. Түүний бага нас соёлын хувьсгалын ээдрээт жилүүд, гоминданы үлдэгдэл гэсэн гадуурхал дунд өнгөрсөн. Тэрбээр 18 настайдаа анхны камераа худалдаж авсан. Ийнхүү камер авахын тулд байнга цусаа худалдаж мөнгө цуглуулж байжээ.

Залуу найруулагч Жан И Моу

Жан 28 настайдаа Бээжингийн кино академид элсэхийн тулд Хятадын соёлын яаманд өргөдөл бичжээ. Түүний удаан хугацааны оролдлого, зүтгэлийн дүнд эрх баригчид зөвшөөрөл өгч 1978 онд тэрбээр кино урлагт мэргэжил эзэмшихээр хөл тавьжээ. 28 настай хөгшин оюутан, эсэргүү намтартай түүнд бүх ирээдүй бүрхэг харагдаж байсан ч хязгааргүй их баярласан гэж анхны эхнэр нь дурсдаг.

Анхны эхнэр Сяа Хуатай 1978 онд танилцаж 1990 онд хоёр тийшээ болжээ.

Анхны бүтээл: Жан Имоу дэлгэцийн 26 бүтээл найруулж, зургаан киноны гол дүрд тоглосон. Түүний анхны бие дааж найруулсан бүтээл “Улаан шиш” нь (Red Sorghum 1988. Нобелийн шагналт зохиолч Мо Яний зохиол) Берлиний кино наадмын алтан баавгай шагналыг хүртсэн.

Улаан шиш 1988

Амьдрахуй: Ер нь Жан Имоуг найруулагчийн хувиар алдартай болоход Үй Хуагийн бүтээлүүд том хувь нэмэр оруулсан. Одоо ч бестселлерийг тэргүүлсээр байдаг Үй Хуа зохиолчийн сод бүтээл болох “Амьдрахуй” романыг дэлгэцийн бүтээл (To live 1994) болгосон нь Хятад төдийгүй барууны ертөнцөд удаах шуугианыг тарьсан билээ.

Амьдрахуй 1994

Алдрын оргил: Жаныг алдрын оргилд хүргэсэн сод бүтээл нь Баатар (Hero 2003) юм. Кунзын философи, Даоизм, дорнын хийцийг гайхамшигтай хослуулсан уг бүтээл нь дэлхийд Хятад киноны школыг тунхагласан гэдэг.

Баатар 2003

Удвал цэцгийн хараал: Чоу Юнь Фат, Гун Ли нарын гол дүрийг бүтээсэн удвал цэцгийн хараал (Curse of the Golden flower 2006) киног Монголчууд сайн мэднэ.

Удвал цэцгийн хараал 2006

Секс скандал: Жан Имоуг тойрсон янаг амрагийн яриа тасардаггүй. Түүнийг хэд хэдэн бүсгүйгээс долоон хүүхэдтэй гэж ярьдаг. Жан Имоугийн уран бүтээлийн онгод магадгүй хайр сэтгэлийнх нь ч онгод гэж хэлж болох жүжигчин бол Гун Ли юм. Тэдний янаг амрагийн харилцааг анхны эхнэр Сяо Хуа мэддэг болсноор хоёр тийшээ салсан.

28 настай байхдаа үзэсгэлэнт залуу жүжигчин Гун Ли нь Жантай гэрлэх хүсэлтэй байгаа гэдгээ хэлжээ. Харин Жан энэ талаар огт бодож байгаагүй учраас тэдний харилцаа хоёр тийшээ болсон түүхтэй. Удалгүй Гун Ли Сингапурын саятантай амрагийн харилцаатай болж Жан ч удаах онгодоо олсон түүхтэй.

Гун Ли

Зян Зи И: Анхандаа залуу Гун Ли гэгдэж байсан ч Зян Зи Игийн кино карьер түүнээс хамаагүй хол явсан юм. Зян Зи Ийг Монголчууд Гейшаагийн дурсамж (Memoirs of a Geisha 2005) киногоор нь сайн мэдэх буй за. Түүнийг мөн л Жан Имоутай амрагийн харилцаатай байсан гэдэг ч өөрөө үүнийг үгүйсдэг. Хожмоо Зян Зи И нь Хятадын коммунист намын томоохон лидер асан Бао Ши Лайтай нэр холбогдсноор Жан И Моутай нэр холбогдох яриа бүдгэрсэн.

Зян Зи И

Хамгийн өндөр өртөгтэй кино: Хамгийн өндөр өртөгтэй кино нь их хэрэм (The Great Wall 2014) 150 сая ам.доллараар бүтсэн бөгөөд 344 сая ам.долларын орлого олжээ.

Их хэрэм 2014

Оскараас бусад нь: Жан Имоугийн найруулсан Жу Доу (Ju Dou 1991), "Улаан дэнлүүг гэрэлтүүлэх нь (Raise The Red lantern), Баатар (Hero 2003) зэрэг гурван ч бүтээл Оскарын шагналд нэр дэвшсэн. Гэвч түүнд оскарын шагнал өгөөгүй ба энэ нь кино судлаач, шүүмжлэгчдийн дунд маш том маргааны сэдэв болдог. Жан Имоу оскарын шагналыг нэг байтугай хүртэх эрхтэй найруулагч гэж кино судлаач, шүүмжлэгчид үнэлдэг бөгөөд хэдийн өөрийн гэсэн урсгал, өвийг бүтээсэн болохыг Канн, Венец, Берлины кино наадмын шагналууд нь нотолдог.

Канны кино фестивальд Хятадын кино урлагийнхан

Гэр бүл: Жан Имоу удаах эхнэр алдарт балетчин Чин Тинтэй 2011 онд гэр бүлээ батлуулсан. Өдгөө түүний эхнэр 34, харин Жан 72 настай.

Залуу бүжигчин эхнэр Жин Тингийн хамт

Азтай Хятад эцэг: Жан Имоу Хятадын нэг гэр бүл нэг хүүхэд бодлогыг зөрчиж 3 хүүхдийн эцэг болсон гэдгээ 2014 онд зарласан. Үүний улмаас 7.5 сая юань буюу 1.2 сая ам.доллараар торгуулжээ. Гэсэн ч тэрбээр Хятадын хамгийн аз жаргалтай өнөр өтгөн өрхийн эзэн юм.

Удтал нууцалсан гэр бүлийн зургаа 2014 онд ил болгосон.
14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын дайран өнгөрөх цэгийг Хятадын талтай тохиролцлоо
14 жил гацсан Гашуунсухайтын төмөр замын дайран өнгөрөх цэгийг Хятадын талтай тохиролцлоо
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.