Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуу бөх Д.Цогзолмаа Эрхүү хотноо мөнгөн медаль хүртэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

ОХУ-ын Эрхүү хотноо 12 дугаар сарын 7-8-нд эмэгтэй чөлөөт бөхийн өсвөр үе, залуучуудын  олон улсын тэмцээн болов.

Тус тэмцээний залуучуудын ангиллын 72 кг-д Монгол Улсаас оролцсон “Говийн бөх” дэвжээний тамирчин, спортын мастер Д.Цогзолмаа мөнгөн медаль хүртжээ. ОХУ-аас эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр олимпийн анхны аварга болсон Наталья Воробьевагийн нэрэмжит тус тэмцээнд Монгол, Киргиз, ОХУ-ын 150 гаруй тамирчин өрсөлдсөн юм байна.

Ташрамд дуулгахад, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Цогзолмаа нь 2017 онд уг  тэмцээний  өсвөр үеийн ангиллын  70 кг-д аварга болж байжээ.  

 

Монголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно
Монголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно
 
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.