Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хилийн боомтоор нэвтрүүлж буй чингэлгийн тоог нэмэгдүүлэхээр Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Замын-Үүд авто замын боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанаар танилцуулжээ.


Замын-Үүд, Эрээн автозамын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш энэ сарын 25-ны байдлаар чингэлэг солилцох талбайгаас 816 чингэлгээр 13496 тн ачаа татаж аваад байна.

Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна. Замын-Үүд боомтын ачаа тээврийн ачааллыг бууруулах, хуваалцах үүднээс одоо ажиллаж байгаа Гашуунсухайт, Ханги, Булган боомтоор импортын ачаа барааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мөн Ханги-Мандал боомт дээр чингэлэг солилцох талбай байгуулах боломжийг судалж байгаа талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ч.Лодойсамбуу: Төрийн сайд байсан хүн ална гэж хэлж байгаа нь ТОМ юмны дохио
Ч.Лодойсамбуу: Төрийн сайд байсан хүн ална гэж хэлж байгаа нь ТОМ юмны дохио
 
5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн автомашины тоо өсжээ
5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн автомашины тоо өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.