Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Төрийн сайд байсан хүн ална гэж хэлж байгаа нь ТОМ юмны дохио

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн асуудлаар Сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр сэтгүүлч Ч.Лодойсамбуу дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Ё.Отгонбаярын ална гэж хэлсэн үг нь хэрэглээ талаасаа хэлсэн үг огт биш. Сүүлийн үед шууд л ална гэж хэлдэг болсон. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн хүмүүсийг ална шүү гэж заналхийлдэг болж. Одоо төрийн сайд байсан хүн заналхийлж байна. Төрийн сайд байсан хүн ална гэж хэлж байгаа нь том юмны дохио. Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхөөр муу тал нь эрх мэдлээ нийгэм рүү ашиглаж эхэлж байна.

Хөгжлийн банкинд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ. Тэрийг ярьсан болгоныг заналхийлэх юм уу. Дахиад олон хэргийг дэлгэнэ. Тэр бүрт сэтгүүлчдийнхээ амийг алдчихмааргүй байна. Одоо холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа" гэв.

БШУЯ: Их, дээд сургуулийн оюутнуудын 40.1 хувь нь III тунд хамрагдсан
БШУЯ: Их, дээд сургуулийн оюутнуудын 40.1 хувь нь III тунд хамрагдсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.