Сонирхогчдын боксын 2021 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэллээ.
12 орны 109 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас одоогоор дөрвөн боксчин хүрэл медалийн болзол хангаад байна.
Эхний өдөр 67 кг-ын жинд А.Жандос Иракийн Мохаммад Каррар, Неаматыг 3:2-оор, өчигдөр 60 кг-д Б.Баяндалай Тажикистаны Абулрахмон Юкубовыг 4:1-ээр, 63.5 кг-д Б.Төгөлдөр Тажикистаны Фаизали Гуломовыг 5:0-ээр тус тус ялж хагас шигшээд шалгарав. 75 кг-д Б.Гантулга гоц мөргөж хүрэл медалийн болзол хангаад байна.
Харин 57 кг-д Г.Лундаа Японы Шүдаи Харадад ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлэв.