Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үлээх шаардлагагүйгээр согтуурлын зэргийг тодорхойлдог боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

“КОВИД-19” цар тахлын улмаас халдвар тараах эрсдэлтэй гэж үзэн жолооч нар зарим тохиолдолд үлээх багаж ашиглахаас татгалздаг.

Тэгвэл согтуурлын зэрэг хэмжигч IBLOW-10C багаж нь үлээх шаардлагагүйгээс гадна хүний бие болон гарт хүрэлцэхгүйгээр ашиглах боломжтой аж.

Дээрх тандагч багажийг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тус дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийн илрүүлэлтийг сайжруулах энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох зорилгоор 25 ширхэгийг захиалан авч хүлээлгэн өгсөн байна.

Уг багаж нь замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолооодож байгаа эсэхийг тогтоохдоо халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүйгээр согтуурлын хувь хэмжээг тогтоох давуу талтай ажээ.

ЭМЯ: 2656 тохиолдол бүртгэгдлээ
ЭМЯ: 2656 тохиолдол бүртгэгдлээ
 
БЗД-ийн 14 дүгээр хороонд баригдаж буй  640 хүүхдийн суудалтай сургуулийн  ажлын явц 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
БЗД-ийн 14 дүгээр хороонд баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн ажлын явц 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.