Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Отгонболд: Чингэлтэй дүүргийн улаан бүсэд ажиллаж буй эмч нарын 40 хувь нь өвдсөн

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 0 секунд

Коронавирусийн омикрон хувилбарын халдвар хүн амын дунд тархсанаас хүмүүс олноороо өвчилж, эрүүл мэндийн байгууллагын ажлын ачаалал нэмэгдсэн. Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын дунд ч өвчлөл өндөр байна. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагын улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар аваад байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 474 мэргэшигч /резидент/ эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ж.Отгонболдоос тодрууллаа.

-Мэргэшигч эмч нарыг нэмж ажиллуулахаар болсон байна. Хэчнээн эмчийг хаана, хаана ажиллуулах вэ?

-Нийслэлийн хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөж, үлдэж буй ажилтнуудын ачаалал нэмэгдэж байгаагаас үүдэн мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулж байна. Дүүргүүдээс Чингэлтэй дүүргийн улаан бүсэд ажиллаж буй эмч нарын 40 хувь нь өвдсөн байна. Хан-Уул дүүрэгт ч байдал хүнд байна. Цаашид нийслэлд халдварын батлагдсан тохиолдол нэмэгдсээр байвал эмнэлгүүдэд хүний нөөц хомсдох эрсдэлтэй. Тиймээс салбарын яаманд хандаж, мэргэшигч эмч нарын тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Энэ дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 231 мэргэшигч эмч нэмж ажиллахаар болж байна. Мэргэшигч эмч нар маань дүүргүүдийн болон өрхийн эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэгүүдэд хүч дэм болон ажиллах юм.

-Мэргэшигч эмч нарт цалин, урамшуулал олгодог уу?

-2021 онд нийтдээ 4300 гаруй мэргэшигч эмч нар дайчлагдан ажилласан байдаг. Коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан энэ удаад мөн мэргэшигч эмч нарыг дайчилж байна. Энэ удаагийн дайчилгаанд хамрагдсан мэргэшигч эмч нараас цөөнгүй хувь нь омикроны халдварт өртсөн бол 0-3 насны хүүхэдтэй гэх мэт шалтгаанаар ажлын байранд очоогүй байсан. Ирэх долоо хоногоос ажил жигдрээд ирнэ. Мэргэшигч эмч нар дүүргүүдийн болон өрхийн эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэг, 119 call center болон улаан бүсэд ч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд Өрхийн эмнэлгүүд даваагаас баасан гарагт 09:00-20:00 цагт, бямба нямд 10:00-15:00 цагуудад ажиллаж байгаа. Илүү цагийн ажлын хөлс болоод хоол, унааны мөнгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгож байгаа.

ЭЦА: Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг шалгаж байна
ЭЦА: Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.