Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Эрхэмбулган: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Маргаашаас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх, бага ангийн сурагчдын хичээлийг цахим болгож буй асуудлаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган томуугийн өвчлөлийн тархалт болон авах арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбулаторийн 109 мянга 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 9326 тохиолдолд оношлогдсон. Өнгөрсөн 48 долоо хоногтой харьцуулахад эрс өссөн үзүүлэлт гарлаа

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. ХӨСҮТ-өөс мэдээлж буйгаар сүүлийн долоо хоногт томуугийн тархалт Нийслэл болон долоон аймагт улбар шар түвшинд хүрсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 2263 орон дээр томуугаар өвдсөн хүүхдүүдэд тусламж үзүүлж байна. Мөн хүүхдийн 1213 ор нэмэгдсэн. Хүүхдийн түргэн тусламжийн дуудлага нэмэгдэж, өнгөрсөн долоо хоногт 3661 дуудлага ирсний 50.1% нь томуугийн дуудлага байна.

Эмнэлгийн орны ачаалал нэмэгдэж, эргэлт удааширсан нөхцөл байдалтай байгаа тул иргэд анхан шатны болон дүүргийн эмнэлэгт хандаж зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. Яаран эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр хүүхэдтэйгээ очсоноор тархалтыг нэмэгдүүлж байна" гэв.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: А.Адьяасүрэн, Ц.Сэргэлэн нарын ДӨРВӨН гишүүн гэрчээр оролцоно
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: А.Адьяасүрэн, Ц.Сэргэлэн нарын ДӨРВӨН гишүүн гэрчээр оролцоно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.