Коронавируст халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирсэн. Үүнээс 64 хүнийг нь ХӨСҮТ-д тусгаарласан. Үлдсэн хүмүүсийг бусад тусгаарлах байр луу шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, тандалтанд байна. Сөүл-УБ чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 37 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Түүнчлэн улсын хэмжээнд уушигны хатгалгаа өвчнөөр өвдсөн 27 хүний сорьцыг санамсаргүй түүврийн аргаар цуглуулан шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Токио-УБ онгоцоор ирсэн хүмүүсийн түүхийг судалж халдвар авсан байх магадлалтай АНУ-аас дамжин ирсэн хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа. Тэднээс шинжилгээ авсан. Хариу нь орой гарна. ХӨСҮТ-д лабораторын шинэ аппарат ирсэн. Энэ нь шинжилгээгих хэмжээгээр, 4 цагийн дотор хийж хариуг нь гаргах боломжтой болгосон. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна.