Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстан даяар онц байдлыг цуцалжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Бүгд найрамдах Казахстан Улсад үймээн самуун дэгдсэний дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын зарласан онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацаа нэгдүгээр сарын 19-ний шөнө дунд дуусгавар болжээ.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэгдүгээр сарын 5-нд онц байдал зарласан билээ. Эхлээд Мангистау муж, Алматы хотод, дараа нь бүгд найрамдах улс даяар онц байдал зарласан юм

Казахстанд онц байдлын дэглэмийн үеэр 23.00-07.00 цаг хүртэл хөл хорио тогтоож, бүс нутгуудад нийтийн хэв журам, ялангуяа чухал объектуудын хамгаалалтыг чангатгасан. Эрх баригчид хөдөлгөөнийг хязгаарлаж, хүчнийхэнд баримт бичгийг шалгах, хүн, автомашиныг нэгжих эрх олгожээ. Онцгой байдлын бүсэд зэвсэг, сум худалдаалахыг хориглож, эм, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундааны эргэлтэд онцгой дэглэм тогтоосон байна.

Нөхцөл байдал сайжрахын хэрээр онц байдлын дэглэмийг бүс нутгийн хэмжээнд цуцалсан бөгөөд 10 мужид хугацаанаас өмнө цуцалжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч холбогдох зарлигт гарын үсэг зурсан байна.

Б.Цэцэгсайхан, Б.Ганзориг нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ
Б.Цэцэгсайхан, Б.Ганзориг нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.