Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэцэгсайхан, Б.Ганзориг нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

No description available.Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлөхөөр болжээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханы хувьд цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтын хяналт, зохицуулалтад хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөхөөр болж буй аж.

Улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганзоригийг малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, вакцинжуулалтын ажлыг хангалтгүй хийсэн хэмээн үзжээ.

Австралид алга болсон есөн настай охины цогцсыг модон дороос олжээ
Австралид алга болсон есөн настай охины цогцсыг модон дороос олжээ
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.