Австралид алга болсон есөн настай охины цогцсыг модны дороос олжээ. Тухайлбал, хохирогч нь өнгөрсөн пүрэв гарагт Сидней хотын ойролцоох Blue Mountains орчмоос сураггүй алга болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв.
Хүүхдийн цогцсыг алба хаагчид мягмар гарагт зэргэлдээх нутаг дэвсгэрийн бутлаг газарт нэгжлэг хийх үеэр олжээ. Цагдаа нарын мэдээлснээр хэрэгтэй холбоотойгоор 31 настай эрэгтэйг Сидней хотын нэгэн орон сууцнаас баривчилж, хүн амины хэргээр буруутгажээ. Түүнийг лхагва гарагт шүүхээр цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: BBC