Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайдаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт цагаан тугт танхимд боллоо.

Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.

1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль,

1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлын зэрэгтэй.

2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,

2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх,

2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,

2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,

2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,

2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн,

2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,

2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн,

2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай гэжээ.

Н.Алтанхуяг: Сайдын босго их намхан болсон, сонин хүмүүс сайд болж байна
Н.Алтанхуяг: Сайдын босго их намхан болсон, сонин хүмүүс сайд болж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.