Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: Японоос ирсэн иргэдэд коронавирусний шинжилгээ өгөх боломж гараагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигчийг эх оронд нь авчирлаа. Тусгай үүргийн онгоц 16:06 цагт "Чингис хаан" ОУНБ-д газардлаа.

Дээрх асуудлаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг:  "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор нийт 266 зорчигч ирсэн. УОК-ын шийдвэрийн дагуу гадаадаас ирэх иргэдийг тухайн улс орондоо коронавирусний шинжилгээг заавал өгөх хэрэгтэй гэх шаардлагыг тавьсан. Гэвч Японы талаас 38,5 хүртэл халуураагүй, өвчний шинж тэмдэг илрээгүй иргэнд шинжилгээ хийх шаардлагагүй гэсэн тул өнөөдөр ирсэн 266 зорчигчдод  коронавирусний шинжилгээ өгөх боломж гараагүй." гэв.

ШУУД: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна
ШУУД: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.