Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг хүлээн авахад бэлтгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд


Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг хүлээн авахад бэлтгэж байна. Тус нислэгээр 266 зорчигчийг тээвэрлэн эх оронд нь авчирж байна.

Тус нислэг нь төлөвлөгөөний дагуу 15:50-д буухаар төлөвлөж байна. 

Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй аж. 

Мөн Хараацайн жигүүр ХХК, Автобус-5 ХХК, Эрдэм транс ХХК, Тахилт транс ХХК зэрэг компанийн 8 автобус ирсэн зорчигчдыг эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна. 

Коронавирусний халдвар авсан ч шинж тэмдэггүй өвчлөлийн 1422  тохиолдол байна
Коронавирусний халдвар авсан ч шинж тэмдэггүй өвчлөлийн 1422 тохиолдол байна
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.