Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2751 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1886 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 865 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас нэг иргэн энджээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 2012 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2080
-Хүндэвтэр 7147
-Хүнд 468
-Нэн хүнд 46 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 30604 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 7041 иргэн байна. Үүний 753 нь жирэмсэн, 1031 хүүхэд байна.