Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Нарангэрэл: Анх-Отгоны үед өвчтнүүдийн араа шүднээс нь халдвар гарахгүй болтол нь эмчилж байсан

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 56 секунд

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга асан Д.Нарангэрэл Омикрон хувилбарын тархалт, эмчилгээ, шинж тэмдэг зэргийн талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Омикроноор өвдсөн хүнийг 5 хоногт бүрэн эдгэрнэ гэдэгт эмч хүний хувьд эргэлзэх л юм. Гэрээр хөнгөн өвдсөн ч гэсэн 5 хоногт эмнэл зүйн шинж тэмдэг багасах, бүдгэрэх төдий л байх шиг байна. Ядаж л 7-10 хоног гэртээ байх нь тархвар судлал болон эмнэл зүйн ач холбогдолтой санагдана. Учир нь: 1.Гэртээ биеэ тэнхрүүлэх, дархлаагаа дэмжих,

2.Омикроны дараах хожмын хүндрэлээс сэргийлэх (одоогоор бүрэн судлагдаагүй хэдий ч их ядрах, сульдах, мартамтгай болох … зэрэг урхаг байна),

3.Ажлын байр болон хүн амын хөдөлгөөн, нягтралыг бууруулах,

4.Халдвар дамжих эрсдлийг бууруулах (омикрон бидний хувьд судлагдаагүй шинэ халдвар, Анх-отгоны үед бараг л өвчтөнүүдийн араа шүднээс нь коронавирус гарахгүй болтол нь шинжилгээ хийн эмчилж байсан. Мэдээж алдаа, оноо байсан ч шинэ халдварт хянуур хандах)

Олон байгууллагын дарга, удирдлагууд “Омикрон” хөнгөн өвчин тул гэртээ 5 хоносон бол эдгэрсэн, ажилдаа ир гэж их шаардаж байгаа юм байна. Уг нь ингэж хүн болгон эмч болж болохгүй л дээ. Харин ч өвдсөн ажилтанаа улам халамжлан анхаармаар. Ирээдүйд хөдөлмөрийн чадвар муутай, эмгэг хуучтай иргэдтэй болохгүйн төлөө дор бүрнээ хичээх цаг үе ирээд байна даа. Хамтын хүчээр Омикроныг давна" гэжээ.

ТАНИЛЦ: “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх“ барилдаанд зодоглох 256 бөх
ТАНИЛЦ: “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх“ барилдаанд зодоглох 256 бөх
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.