Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 0 секунд

Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ бодонс" багт АНУ-ын тоглогч Демаркус Казинс ирж тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Олимп, дэлхийн аварга DeMarcus Cousins ирэх гуравдугаар сарын 7-ны 10.25 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахаар болжээ.

Демаркус Казинстой хийсэн гэрээний талаар "Сэлэнгэ Бодонс" багийн эзэн Л.Наранбаатараас тодруулахад, "NBA-ийн 4 удаагийн SUPER STAR, бүх оддын тоглогч, олимпийн аварга Демаркус Казинс Сэлэнгэ бодонс багт нэгдлээ. 2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд "Сэлэнгэ Бодонс" багт нэгдэх гэрээг хийсэн. Демаркус Казинс цагаан сараар Монголд ирнэ. Плей Офф-ын үеэр бүтэн тоглоно. Хоёр сар "Сэлэнгэ Бодонс" багийн фенүүдтэй цуг байна" хэмээн мэдэгэж байсан юм.

Б.Энхбаяр: УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш шүү Ж.Батзандан гишүүн ээ
Б.Энхбаяр: УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш шүү Ж.Батзандан гишүүн ээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!