ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөө өглөө 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаасан талаар мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домайныг нэмж хаасан байна . Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "1xbet-тэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг 25 домайныг нэмж хаалаа. Ажлын хэсэг үүрэн телефоны оператор компаниудтай хамтарч 1xbet болон бусад мөрийтэй тоглоомуудын утасны дугаар verify хийдэг байдлыг зогсоох, арилжааны банкуудтай хамтарч цэнэглэлт, таталт хийдэг үйлчилгээний дансыг царцаах, урлаг соёл, спорт, олны танил influencer, youtuber, streamer-үүдийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилж байгааг зогсоох, META -руу цахим мөрийтэй тоглоомын агент, хаяг, группүүдийг хаалгах, холбогдох хууль эрх зүйн шинэчлэлийн ажлыг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Цахим мөрийтэй тоглоомны эсрэг арга хэмжээ авалгүй удсан ч оройтоогүй. Энэ чиглэлд гадна, дотны бүлэглэл, үндэстэн дамнасан том схемтэй үзэлцэж таарна" гэжээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!