1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, "Ажлын хэсэг Цахим мөрийтэй тоглоомны эсрэг хурдтай, шуурхай ажилласаар байна. Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ-руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаалаа.
Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээлээ. Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна. Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.