Г.Ганхуяг: Дураараа муулж гүтгэх юм аа. Цэндээгийн бээлийг худалдаж авлаа гээд хоосорчихгүй шүү дээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 14 секунд

Төв Азийн аваргын бүсний төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээнд МУГТ Э.Цэндбаатар ялалт байгуулж, бүсний эзэн болсон билээ.

Тэрбээр ялалт байгуулахдаа хэрэглэсэн бээлийгээ дуудлагаар худалдаж, Улсын харцага Г.Ганхуяг 10 сая төгрөгөөр авсан юм. Харин зарим иргэдийн зүгээс түүнийг шүүмжилсэн сөрөг сэтгэгдлүүдийг илэрхийлсээр байгаа юм.

Тэгвэл Улсын харцага Г.Ганхуяг "Хорвоод сайн хүмүүс нь олон байдагт гялайлаа. Г.Ганхуяг чинь бас нэг хуульч мэргэжилтэй юм шүү дээ.

Буянтай сайхан аав ээжийнхээ хүчээр юмаар дуталгүй өссөн. Өлөн зан байхгүй ээ. Цэндээгийн бээлийг худалдаж авлаа гээд хоосорчихгүй шүү дээ.

Цагаан сараа яана аа гээд сууж л байна. Хулгай дээрэм, шантааж хийж мөнгө олвол гялс шоронд хийгээд дуугай болгох гээд төрийн машин миний хажууд л хамт явж байдаг.

Дураараа муулж гүтгэх юм аа. Хар цагааныг тэнцүүлээд надад л сайн биз. Баярлалаа" гэх тайлбарыг хийлээ.

Монголын шигшээ баг энэ сарын 20, 23-нд сүүлийн тоглолтуудаа хийнэ
Монголын шигшээ баг энэ сарын 20, 23-нд сүүлийн тоглолтуудаа хийнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!