1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэхийг ирэх долоо хоногт шийднэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор иргэдийн дунд "1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох бол" гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Бид энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас тодруулахад "Хуулиараа 19-нөөс өмнө ТУЗ хуралдах ёстой. ТУЗ-ийн хуралдаанаар ногдол ашгийг хэзээ болон бүтэн олгох уу, хувааж олгох уу гэсэн асуудлыг эцэслэнэ" гэх тайлбарыг өгөөд байв.

Тэгвэл энэ дагуу ирэх долоо хоногт "ЭТТ" ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэх, мөн хэрхэн олгох талаар шийдвэрлэх товтой байна.

Сануулахад, өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газрын шийдвэрийн дагуу 1072 хувьцааны ногдол ашгийн эхний ээлжийг олгосон билээ.

ТАНИЛЦ: 2024 оны ШИЛДЭГ 23 уралдаанч хүүхэд тодорлоо
ТАНИЛЦ: 2024 оны ШИЛДЭГ 23 уралдаанч хүүхэд тодорлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн, үүлшинэ
Сэтгэгдэл (83)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!