Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Захуудыг хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хотын дарга Х.Нямбаатар захуудыг нүүлгэх асуудлаар байр сууриа илдэрхийлсэн байна. Тэрбээр, "Шинээр баригдах Туулын зам дагуу хотын зүүн баруун талуудад төрөлжсөн худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар эзэмшигч, өмчлөгчтэй нь яриа хэлцэл хийж, зөвшилцөхөөр төлөвлөж байна.

Хэзээ мөдгүй хааж, боогоод нүүлгэх гэсэн зүйл байхгүй. Нэг талдаа худалдаа үйлчилгээг төрөлжүүлж хөгжүүлэх, нөгөө талд хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулж түгжрэлийг бууруулах шаардлага бий.

Зах худалдааны төвүүдийг шилжүүлэхэд олон хүний бизнес, олон өрхийн амьжиргаа яригдах учраас сайтар төлөвлөж үе шаттай хийнэ. Шийд гараагүй байхад ингэж олон нийтийг сандаргах зүйл хийхээ болих хэрэгтэй.

Хэлээгүйг минь хэлсэн болгож олон нийтийг үймүүлэхгүй байхыг хүсье" гэжээ.

ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт өдртөө -7 хэмийн хүйтэн байна
ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД: Улаанбаатарт өдртөө -7 хэмийн хүйтэн байна
 
М.Мандхай: Социал Демократ Монголын Ахмадын холбооны 500 гаруй ахмадуудтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар саналаа солилцлоо
М.Мандхай: Социал Демократ Монголын Ахмадын холбооны 500 гаруй ахмадуудтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар саналаа солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.