Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 17-ны даваа гарагт нээхээр болжээ. Учир нь хуулийн дагуу намрын чуулган аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийдэг.

Харин энэ удаад гуравдугаар сарын 15 бямба гарагт таарч буй тул 17-ны даваа гарагт хаврын чуулганыг нээхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал болон Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийн хүрээнд "Чайна Энержи" компанитай байгуулсан гэрээний төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэхээр байгаа юм.

Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй
Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй
 
хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ
хөгжлийн банк дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн “хөгжлийн бонд” хөтөлбөрийг эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.