Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралдав. Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Зам-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын мэдээллийг Шадар сайдад хүргэлээ.
Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачааны ихэнхийг төмөр замаар Улаанбаатар руу татан авч, цөөн тохиолдолд аж, ахуйн нэгжүүд өөрсдийн автомашинаар ачаагаа татжээ.
Өнөөдрийн байдлаар Эрээнд хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн. Өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт дуусгах боломжтойг албаныхан мэдээлжээ.