Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2347 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 1350 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 975 тохиолдол орон нутагт бүртгэгджээ. Харин коронавируст халдварын улмаас хоёр иргэн энджээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 2011 боллоо. Мөн зөөвөрлөгдсөн 22 тохиолдол шинээр батлагджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1847
-Хүндэвтэр 3902
-Хүнд 782
-Нэн хүнд 40 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 26478 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6571 иргэн байна. Үүний 529 нь жирэмсэн, 950 хүүхэд байна.