УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Наранбаатар үг хэллээ.
Тэрбээр "Тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагчид төрийн албаны шалгалт өгч байж томилогддог. Бодит амьдрал дээр алслагдсан сум, тусгай хамгаалалттай газруудад ажиллах хүмүүс ховор байдаг учраас тухайн нутгийн малчдыг байгаль хамгаалагчаар ажиллуулдаг. Тэр хүмүүсийг заавал шалгалт өгөх шаардлагатай гэж тулгадаг. Малчдын англи хэлний мэдлэг, хуулийн мэдлэг хангалттай хэмжээнд байдаггүй учраас олон дахин шалгалтад унадаг. Үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй" гэв.