Шинэ коронавируст халдвар (КОВИД -19)-ын омикрон хувилбарын үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг авах арга хэмжээ сэдвээр ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн чанарын албаны дарга Б.Батцэцэг "Омикрон хувилбар нь бусад хувилбаруудтай харьцуулахад халдварлах чадвар өндөр тул дэлхийн олон улсад хурдацтай тархаж байна. Ингэхдээ бусад хувилбараар өвдсөн хүмүүс дахин халдвар авах боломжтой. Оношлогоонд ПГУ болон антиген илрүүлэх тестийг ашиглана. Омикрон хувилбарын нууц хугацаа илүү богино буюу дунджаар 3-5 хоног байна. Омикрон хувилбарын хувьд амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг давамгай илэрч байна.
- Түгээмэл илрэх шинж тэмдэг: халууралт, ханиалга, ядарч сульдах, амт үнэр буурах
- Түгээмэл биш илрэх шинж тэмдэг: хоолой болон толргой өвдөх, үе булчин өвдөх, суулгалт, нүд загатнах, улайх
- Хүндийг илтгэх шинж тэмдэг: амьсгалахад төвөгтэй болох, ярьж хөдөлж чадахгүй цээжээр өвдөх, ухаан санааны байдал муудах
Халдварын хөнгөн зэрэгтэй боловч хүндээр өвдөх эрсдэлтэй өвчтөнд хүндрэхээс сэргийлэх зорилгоор ремдесевир эсвэл моноклонт /зааврын дагуу/ эсрэг бие хэрэглэж болно" гэлээ.