Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр иргэнээс халдвар илрээгүй“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд


Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ээс СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар  ээлжит мэдээллээ хийж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан нийт хоёр хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа Катараас ирсэн 43 цэргийн алба хаагчаас коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцоос коронавирус илрээгүй. 

Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан 58 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 11, Орхон аймагт 20, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д шинжилгээ хийх тоног төхөөрөмжийн PCR аппаратын тоог нэгээр нэмсэн. Ингэснээр илүү олон шинжилгээ хийх нөхцөл боломж бүрдэж байна. Бид давхар хурдавчилсан оношлуур ашиглаж байна. Гэхдээ хамгийн үндсэн сүүлийн баталгаатай хариу лабораторийн шинжилгээгээр гарна" гэв. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
 
Анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өсчээ
Анхаарал хандуулах болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл өсчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.