Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХАҮТ-аас замд яваа ачаанд уг хоригийг тавихгүй байх хүсэлт илгээв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

3-р сарын 31-нд болсон Евразийн Эдийн Засгийн Комиссийн Удирдах зөвлөлийн хуралдааны дараа Евразийн эдийн засгийн холбооны улсуудаас тодорхой төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг экспортлоход түр хориг тавихад чиглэсэн арга хэмжээний "Хоёр дахь багц" -ийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Тэдгээрийн дотор сонгино, сармис, манжин, хөх тариа, будаа,  шар будаа, үр тариа, Сагаган будаа, Сагаганаас бэлтгэсэн хоол, буталсан, бутлагдаагүй шар буурцаг, наранцэцгийн үр зэрэг орно. Тэдгээрийг 6-р сарын 30 хүртэл экспортлохыг хориглоно. Зөвлөлийн шийдвэр нь Евразийн эдийн засгийн комиссын цахим хуудсанд нийтлэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Өөрөөр хэлбэл 4 сарын 10наас хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

МҮХАҮТ-ын зүгээс тус холбооны Москва дахь төвлүү хандан замд яваа ачаанд уг хоригийг тавихгүй байх хүсэлтээ илгээгээд байна.

Эх сурвалж:МҮХАҮТ

Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
Ч.Улаан: Ноолуураа зарсан малчны дансанд банкнаас шууд мөнгийг шилжүүлнэ
 
Элсэлтийн шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахгүй
Элсэлтийн шалгалтын Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар авахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.