Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Хүүхдийн мөнгө авахдаа сар бүр хүсэлт гаргах асуудлыг дахин судлах үүргийг өглөө

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журмын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Ирээдүйн өв сангийн тухай хуульд 2021 оны 11 сард орсон өөрчлөлтийн хүрээнд хууль ёсны асран хамгаалагч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж мөнгөн хэлбэрээр авах эрхтэй гэсэн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүсэлт гаргаж хүүхдийн мөнгөө авах аль эсвэл хадгалах зохицуулалт орж байна. Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулна. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх талаар судалж, шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг чиглэл өглөө" гэв.

Гадаадаас ирж буй иргэдийг 3 хоног тусгаарлахыг цуцлах үүрэг өгчээ
Гадаадаас ирж буй иргэдийг 3 хоног тусгаарлахыг цуцлах үүрэг өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд