Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тяньжин хотод омикроны дэгдэлттэй тэмцэж, хязгаарлалтыг чангатгаж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 33 секунд

Хятадын хотууд коронавирус халдварын шинэ дэгдэлтийг хянахын тулд илүү хатуу хязгаарлалт тавьж байгаа аж.

Тяньжин хотын албаны хүн мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр омикрон хувилбарын шинж тэмдэгтэй дотоодод халдварласан 49 тохиолдол илэрсэн талаар мэдээлжээ. Бээжингээс 100 км орчим зайд орших 14 сая хүн амтай тус хотод коронавирусийн тархалтыг зогсоох, ялангуяа хөрш зэргэлдээ Бээжинд тархахаас сэргийлэх хатуу хяналтыг хэрэгжүүлж байгаа юм.

Хотоос гарах хүмүүст тавих хяналтаа чангатгасан Тяньжин хот мягмар гарагт 800,000 гаруй хүн амьдардаг нэг дүүргийн биеийн тамирын заал, баар гэх мэт олон хүн төвлөрдөг газруудыг хаажээ.

Засгийн газрын эмнэлгийн зөвлөх Жан Боли мягмар гарагт төрийн CCTV телевизэд өгсөн ярилцлагадаа Тяньжин дахь Омикроны халдварын шинж тэмдэг өмнөх хувилбаруудтай харьцуулахад тийм ч хүнд биш байгаа ч тоолгүй өнгөрөөж болохгүй гэж мэдэгдсэн байна.

Манай улсын татан авах ачаа барааны дийлэнх хувь БНХАУ-ын Тяньжин хотын боомтод гацаад байгаа бөгөөд тус хотод нөхцөл байдал хүндэрч, хотоос гарах, орох хязгаарлалтыг чангатгавал ачаа, барааны таталт дахин удаашрах магадлалтай байгаа юм.

Эх сурвалж: investing.com

Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шинэ Ерөнхий сайдаар Алихан Смаиловыг  томилжээ
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шинэ Ерөнхий сайдаар Алихан Смаиловыг томилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд