Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 13-нд шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно.

Өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас өнжсөн бол 2020 онд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглоход Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем-Интернэйшнл” ХХК, “Аварга” дээд сургуулийн бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо түрүүлж, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж байв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар шалгарсан юм.

Шинэ үндсэн хуулийн энэхүү уламжлалт барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 4 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж хамгийн дээд амжилтыг тогтоожээ.

Жич: Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ.

НЦУГ: Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчилд хариуцлага тооцохоор ажиллаж байна
НЦУГ: Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчилд хариуцлага тооцохоор ажиллаж байна
 
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.