Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЦУГ: Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчилд хариуцлага тооцохоор ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 10 секунд

“Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээний хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 03-ны өдрөөс 09-ний өдрүүдэд нийслэлийн дүүрэг цагдаагийн хэлтсүүдээс согтууруулах ундаагаар үйлчилдэг 2095, худалддаг 1766, бусад 1287, нийт 5148 аж ахуй нэгж, байгууллага, 5931 иргэнийг шалгажээ. Шалгалтаар цагийн хязгаар зөрчсөн 33, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 5, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн 9, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 37, Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн 15, бусад 5, нийт 104 зөрчил илрүүлсэн байна.

Дээрх хугацаанд Баянгол дүүргийн Хүнрү ресторан, “Remix“ караоке, “Марс” караоке, “W” караоке, “ЛМ саундс” караоке, “Саммит” караоке “Оскор” баар, “BUNNY” баар зэрэг баарууд, Баянзүрх дүүргийн "Спейс стейшн найн" ХХК-ний диско баар, "Синекс" караоке, "Роял" караоке баарууд, Сүхбаатаар дүүргийн "Лакс" баар, , "МИКС" баар, "Гацуурхан" ресторан, “Luxury” баар, "Ай лофт" караоке, “WORLD” караоке, “Гоүлдэн” караоке, “4567” караоке, "Гленмон" караоке, New World караоке, "Сатир" караоке баарууд, Сонгинохайрхан дүүргийн “Баясах оюу” ххк-ийн “Рич” баар, Чингэлтэй дүүргийн “Хос талим ХХК”-ны Sweet day нэртэй ресторан, “Full” ресторан, ПИЙРЛ ТАУР ресторан, “MJ” караоке, “Чиплен” нэртэй кароаке баарууд нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/739 дүгээр захирамжаар тогтоосон цагийн хязгаар зөрчиж үйл ажиллагаа явуулсан.

Баянгол дүүрэгт “Алтай” караоке, “+21” караоке, “Айзам” караоке, Баянзүрх дүүрэгт “Royal” нэртэй Караоке, "New world" паб зэрэг газрууд 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундааны зүйлээр үйлчилсэн зэрэг зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

ГХЯ: Казахстан  улсад алга болсон Монгол иргэн цагдаагийн газарт саатуулагдсан болохыг тогтоосон
ГХЯ: Казахстан улсад алга болсон Монгол иргэн цагдаагийн газарт саатуулагдсан болохыг тогтоосон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.