Голдэн Стэйт Уорриорс, Кливленд Кавальерс багууд улирлын ээлжит учраа таарсан тоглолтоо хийж, 96:82 харьцаагаар Дайчид хожлоо.
Сүүлийн хоёр улирлыг бэртлийн улмаас өнжсөн Уоррирс багийн хамгаалагч Клэй Томпсон өнөөдөр улирлын эхний тоглолтоо хийж 17 оноо аван 3 холын шидэлт амжилттай болгов. Мөн Стефэн Көрри 28 оноо авч 4 холын шидэлт амжилттай гүйцэтгэн багаа хожилд хөтөлсөн байна.
Харин Кавсаас Ламар Стивенс 17, Ражон Рондо 15, Жаррэт Аллен 12 оноог тус тус авчээ.