УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ардчилсан намын маргаантай асуудал үндсэндээ шийдэгдсэн. Нам гэдэг нь гишүүд, төлөөллийн байгууллагууд дээр тогтдог. АН-ын 200.000 гишүүдээс сонгогдсон АН-ын Онц их хурлыг төлөөлж, зохион байгуулж ажиллах Үндэсний бодлогын хороог Улсын дээд шүүх хууль ёсны болохыг тогтоосон.
Намын үйл ажиллагаа шийдэгдсэн ч УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд саад бэрхшээл байна. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн УИХ дахнь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг олонхын саналаар солих саналаа УИХ-ын даргад мэдэгдсэн. УИХ-ын дарга УИХ дахь нам, эвслийн бүлгийн үйл ажиллагааг хэвийн горимоор ажиллах нөхцлийг хангуулах хуулийн үүрэгтэй. Бид удаан хугацаанд хүлээцтэй хандлаа. Энэхүү шаардлагыг биелүүлэлгүй өдийг хүрсэн тул шаардлагыг үргэлжлүүлэн тавих болно. Дараа дараагийн шатад Үндсэн хуулийн цэцэд хандах ажлыг хийнэ. УИХ-ын гишүүд бид АН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Д.Ганбат даргын зарласан ганцаар хийж байгаа хуралд бид оролцохгүй байгаа" гэв.