Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвсүрэн: Сайжруулсан түлшээ зуухтайгаа эвцэлдүүлэх шаардлага үүсэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Агаарын бохирдлын талаар БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан мэдээлэл хийлээ.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Айл өрхүүд мод худалдаж авахаа эрс багасгасан гэсэн дүгнэлтийг иргэдээс ч, модны худалдаачдаас гаргаж байна. Сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 1875 төгрөг байхад шуудай мод 6000-7000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс шалтгаалан галаа унтраахгүйгээр дээрээс нь шахмал түлшээ шууд хийн галлагаа таслахгүйгээр явуулснаас шалтгаалан ноцолт биш уугилт их явагдаж байгааг иргэд хэлж байна.

Гарцаагүй нэг үнэн байгаа нь жил ирэх тусам сайжруулсан шахмал түлшний хэрэглээний хэмжээ нэмэгдэж байна. 2019-2020 онд 300-400 мянган тонн хэрэглэж байсан бол одоо 700 мянган тонныг хэрэглэж байна. Гал түлж байгаа айлын тоо цөөрөхгүй л байгаа учраас түлшээ зуухтайгаа эвцэлдүүлэх шаардлага үүсэж байгааг улам их нотолж байна" гэв.

“ХҮН“ хэмээх статусаасаа онцгойрох гэсэн дарга нарын “СУПЕР ЭГО“
“ХҮН“ хэмээх статусаасаа онцгойрох гэсэн дарга нарын “СУПЕР ЭГО“
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.