Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт 15-17 градус дулаан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд


Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн өнөөдрийн /2020.04.03/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатар хотод: 

Цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 1-3 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: 

Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 1-6 градус, Хангайн уулархаг нутаг болон Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 

Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор  шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Хэрлэнбаян-Улаан орчмоор:

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 

Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барив
Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөл өргөн барив
 
ШУУД: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээртэй холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөр, Ц.Туваан нарыг ОГЦРОХЫГ шаардаж мэдээлэл хийж байна
ШУУД: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээртэй холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөр, Ц.Туваан нарыг ОГЦРОХЫГ шаардаж мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.