Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг нухацтай хэлэлцэж хийх хэрэгтэй. Ингэснээр эцэг, эх нь ажил хийгээд орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Сайн багш нар хувийн сургуульд ажиллаад дараа нь тэтгэвэр авч чадахгүй боломж бүрддэг. Хувийн сургууль цэцэрлэгт 10 жил, улсын цэцэрлэгт 10 жил ажилласан бол 20 жилээр нь улсад ажилласан гэж тооцох шаардлага үүсэж байгаа" гэв.

Д.Ганбат: Кириллээсээ татгалзаад, латин үсгээр бичдэг болъё
Д.Ганбат: Кириллээсээ татгалзаад, латин үсгээр бичдэг болъё
 
Д.Амартүвшин: Ж.Энхжаргаланг шалгуулахаар АТГ-д өгтөл “Ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна“ гэлээ. АТГ ийм илтэд сонирхлын зөрчлийг өөхшүүлээд байхаар татвар төлөгчдийн мөнгөөр тансаглагсад даврахгүй гээд яах юм бэ