Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СТАТИСТИК: Дэлхий дахинд халдварын тохиолдол 3 дахин өссөн ч нас баралт 15 хувиар буурчээ

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 35 секунд

Коронавирус халдварын омикрон хувилбар Монгол Улсад албан ёсоор бүртгэгдэж 12 тохиолдол шинжилгээгээр батлагдлаа. Омикрон хувилбар манай улсад бүртгэгдэх нь цаг хугацааны асуудал байсантай адил халдварын тохиолдлын тоо хэд дахин өсөх нь ч цаг хугацааны асуудал юм.

Омикрон хувилбарт хоёр онцлог байгаа ба нэг талаар халдварлах чадвар бусад хувилбаруудаас хэд дахин өндөр хэдий ч өвчлөл хүндрэх цаашлаад нас барах магадлал хэд дахин бага талаар олон улсын эрдэмтэд мэдээлж буй.

АНУ-д өдөрт 500 мянга орчим тохиолдол бүртгэгдэж байгаа нь бусад улсуудад өмнө байгаагүй өндөр тоо. Гуравдугаар тунгийн вакцинжуулалтаар (хүн амын 47 хувь) дэлхийд тэргүүлж буй Израильд ч омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш халдварын тохиолдол огцом өссөн дүр зураг ажиглагдаж байна.

Гол статистик нь шинээр халдварын тохиолдол нэмэгдэхэд бус өвчний хүндрэл, нас баралтад байгааг мэдэх хэрэгтэй. Дэлхий даяар омикрон хувилбартай холбогдуулан халдварын тохиолдол огцом өсөж байгаа хэдий ч нас баралт буурч байгааг онцлох хэрэгтэй.

Тухайлбал, омикрон хувилбар дэгдэхээс өмнө буюу арванхоёрдугаар сарын эхэн үед дэлхий даяар өдөрт дунджаар 600,000 тохиолдол бүртгэгдэж байхад 7,000 орчим хүн буюу 1.16 хувь нь нас бардаг байжээ. Харин өнөөдрийн байдлаар дэлхий даяар өдөрт дунджаар 1,900,000 тохиолдол бүртгэгдэж байгаагийн 6,000 орчим хүн буюу 0.31 хувь нь нас барж байгаа юм. Товчхондоо омикронтой холбогдуулан халдварын тохиолдол 3 дахин өссөн ч нас баралт 15 хувиар буурчээ.

Энэ нь халдварын мутацилагдсан хувилбарын хоруу чанар өмнөх хувилбаруудаас бага байгааг харуулахаас гадна вакцинжуулалтын үр нөлөөг харуулж байгаа статистик юм. Тиймээс ДЭМБ-аас зөвлөсөн "Don't panic about Omicron variant" буюу "Омикрон хувилбарын үед бүү сандар" дүрмийг сахих хэрэгтэй. Үүнээс гадна мэдээж вакцинжуулалтад хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь бид энэ өвчнийг хохирол багатай даван туулах хамгийн гол хүчин зүйл юм.

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
УИХ-ын үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.