Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Манай улс омикрон хувилбарт өртсөн ч хичээл, сургуулиа хичээллүүлэх боломжтой“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 29 секунд

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2022.01.07/ хийлээ. Энэ үеэр дэлхийн дахинд нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хүргэсэн юм. Тэрбээр "Манай улсад омикрон хувилбар зөөвөрлөгдөн орж ирэх нь цаг хугацааны асуудал байсан. Өнгөрсөн хугацаанд хилийн тандалтыг манай улс эрчимжүүлж ажиллаж байгаа билээ. Дэлхийн 140 гаруй улсад омикрон хувилбар бүртгэгдээд байна.

Манай улс омикрон хувилбарт өртсөн тохиолдолд хөл хорио тогтоохгүйгээр хичээл, сургуулиа хичээллүүлэх боломжтой. Учир манай улс вакцины хамралт өндөр байгаа учраас эрсдэл бага гэж үзэж байгаа юм.

Түргэвчилсэн оношлуураар батлагдсан тохиолдолд заавал PCR хийлгэх шаардлагагүй. Мөн оношлогдсоноос хойш тав хоногийн дараагаар ажилдаа орох боломжийг улс орнууд бүрдүүлж байна.

Омикроны давлагаанд өртсөн улс орнуудад нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүсийн эрсдэл маш өндөр байна. Хоёр болон гурван тунтай гурван сараас дээш хугацаа өнгөрсөн иргэд өвдөх эрсдэл өндөр байгаа. Өвдсөний дараах дархлаанд найдаж болохгүй. Зайлшгүй вакцинд хамрагдах шаардлагатай" гэв.

Японд халдварын тохиолдол нэмэгдсэнээр зарим мужуудад хязгаарлалт тогтоохоор боллоо
Японд халдварын тохиолдол нэмэгдсэнээр зарим мужуудад хязгаарлалт тогтоохоор боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд