Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онц дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн байна.
Тэгвэл тээврийн үйл ажиллагаанд төр оролцож байна хэмээн энэхүү шийдвэрийг Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч эсэргүүцэж байгаа юм.