Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шадар сайд С.Амарсайхан ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын хэсгийг ахална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын 196 тоот захирамж энэ сарын 5-ны өдөр гарсан.

Замын-Үүд, Эрээний хилийн боомт дээр үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийх замаар харилцан нааштайгаар шийдвэрлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохион байгуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан ахалж ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай чиглэл чиглэлээр яриа хэлэлцээрийг шуурхай зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэллээ.

Казахстаны Ерөнхийлөгч жагсагчдын эсрэг гал нээх тушаал өгчээ
Казахстаны Ерөнхийлөгч жагсагчдын эсрэг гал нээх тушаал өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.